УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийг хэлэлцэнэ.
Дөрвөн сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалдуулж буй учир хууль эцэслэн батлах санал хураалтыг хойшлууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг хуралдаа оролцохыг УИХ-ын дарга сануулав.