fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-13

Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 80 орчим гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 15 орчим хувь нь зөвхөн залилах гэмт хэрэг бүртгэгдэж, өөрөөр хэлбэл хоногт 12 иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг.

Иргэд амар хялбар аргаар мөнгө олох, зарим тохиолдолд санаандгүй байдлаар өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны данс, үүрэн холбооны дугаарыг бусдад ашиглуулан гэмт хэрэгт хамжигч болсноор гэмт хэргийг илрүүлэх, иргэд хохирогч болсон даруйд хууль бус орлогыг битүүмжлэх, таслан зогсоох мөрдөн шалгах ажиллагаанд чирэгдэл үүсгэж, хэргийг илрүүлэх, олж тогтоох ажиллагаанд саад учирдаг.

skip-share

Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинж байдлыг ашиглан иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудад таатай нөхцөлийг бий болгох халхавчаар гэмт хэргийг үйлдэж байна.

Жишээлбэл: Өөрийн цахим хаяг, интернэт банк, банкны карт болон бусад цахим мөнгөний системүүдэд нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэрэг энгийн байдлаар хийж нууцлал аюулгүй байдлаа хангаагүйгээс эд хөрөнгөөрөө хохирч байна.

Мөн цахим орчны цаанаас харилцаж байгаа хүнд амархан итгэж, хууртагдан өөрийн болон бусдын бүхий л хувийн мэдээллийг өгснөөр гэмт этгээдүүдэд боломж олгон хохирсоор байна.

Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинж байдлыг ашиглан иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудад таатай нөхцөлийг бий болгох халхавчаар гэмт хэргийг үйлдэж байна.

Тухайлбал: намар хичээл эхэлж, хөдөө, орон нутгийн оюутан, сурагч нар Улаанбаатар хотод ирэх үед хямд үнэтэй байр түрээсийн зар, баяр, наадмын үеэр хямд бараа бүтээгдэхүүн худалдах, бага хүүтэй зээл олгох, хөнгөлөлттэй эсхүл заавал визтэй зорчих БНСУ-д виз гаргаж өгнө, эсхүл визгүй зорчуулна гэх мэт, мөн өндөр ашигтай бизнест зуучлах, гадаад улсын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгт хамруулж суралцуулах, хөрөнгө оруулалт хийлгэх зэрэг хуурамч мэдээллээр залилж байна.

Цахим орчныг ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирч хууран мэхэлдэг.

Гэмт этгээдүүдийн цаашлаад олны танил нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглах, мөн орон нутгийн иргэд рүү чиглэн дүрээ хувиргах чиг хандлагатай байгаа тул залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгөн хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхгүй байх явдал юм.

Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг, онлайн мөрийтэй тоглоомын зарим хэлбэрт шилжиж, гэмт этгээд олон тооны гар утас ашиглан онлайн мөрийтэй тоглоомын хууль бус сайтад ширээ үүсгэх замаар үйлдэгдэх шинжид орж байгааг анхаарах хэрэгтэй.

Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсад визтэй зорчих ёстойг мэдсээр байж, “Манайд бүртгүүлж, хураамжаа төлбөл визгүй зорчуулна гэх” хуурамч зарын дагуу мөнгө төлж залилуулсан тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс Та өөрийгөө болон ойр тойрны хүмүүсээ хамгаалах боломж танд өөрт чинь бий шүү, гоё үгтэй зар, санал бүхэн үнэн байдаггүй юм шүү гэдгийг ойлгож, ухамсарлаж, гэмт этгээдэд боломж бүү олгоорой.

Бусад мэдээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.