Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд,
Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хугацаанаас өмнө суллахгүй байхаар төсөлд тусгасан байна.
Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг оруулжээ хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.