fitness
  • 642 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-15

УИХ-ын пүрэв гарагийн чуулган 10.00 цагаас эхэлсэн. Чуулганаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө 11 гишүүн үг хэллээ. Тэдний нэг бол С.Одонтуяа.

Тэрбээр "Та нарыг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Олон ч удаа сонгосон. Гэхдээ та нарыг хууль хяналт, Засгийн газартайгаа хамтраад, ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж бодоогүй. Хил дамнасан нүүрсний хулгайг Засгийн газар, хууль хяналт хамтрахгүйгээр хэзээ ч хийж чадахгүй.

Та нар инфляцыг 16 хувьд хүргэхэд хүчээ нэгтгэсэн байна. Төрийн дээрмээр хувийн хэвшлийг нугачин дарахад хүчээ нэгтгэсэн байна. Хүний эрхийг уландаа гишгэхэд хүчээ нэгтгэсэн байна. Та нар ийм гэдгээ ухамсарлаад, намаа тараадаг юм уу яадаг юм. Бүх юмыг л сөрөг хүчин рүү чихдэг болж. Би олон удаа дуугүй явлаа" хэмээв.

Бусад мэдээ

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгу

Иргэд цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл их авч байна

Иргэд цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл их авч байна

Энэ онд банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэнЗээлийн багцын чанар аажмаар сайжирч байна

Ариунзул С.
Ариунзул С.