fitness
  • 595 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-13

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол орны бэлчээрийн 110 га сая газрын тал нь их, бага хэмжээгээр цөлжсөн байна гэсэн судалгаа мэдээлэл гарсан байна. Гэтэл бид өнөөдөр бэлчээрийн тухай огт ярихгүй байна. Нэгдүгээрт, бодлогын яам бэлчээрийн тал дээр ямар төлөвлөгөө гаргаж, юуг бэлтгэж байгаа талаар бодлогын хувьд тодруулан асууя. Хоёрдугаарт, малчдын талаар авч хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болох залуу малчдын талаар. Манай боловсролын тогтолцоотой ч энэ хамаатай. 12 дугаар анги төгссөн хүүхдийг малчин болгож байгаа айл байхгүй. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл арванхоёрдугаар ангиа төгсөөд мал дээр гарч байгаа хүүхэд гарын 10 хуруунд багтахаар байна. 

Малчны хүүхэд л малчин болно. 

Тийм учраас мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд ахлах ангиас нь хичээл заах зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ингэж байж л залуу малчдыг бэлтгэх боломжтой. Энэ талаар ХХААХҮЯ-наас БШУЯ-тай хамтарч бэлтгэж байгаа зүйл байна уу? Гуравдугаарт, малчдыг бүлгээр ажиллах, хоршоо болгох, хөрөнгөө хүчээ хоршоолох боломж бий юу. Дөрөвдүгээрт, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал. Хамгийн чухал нь үйлдвэрлэлийг дэмжих. 2023 онд мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг танилцуулбал. Мөн туслах малчдын асуудал. Энийг хэн ч авч үздэггүй. Эрхзүйн орчин нь тодорхой бус учраас туслах малчдын асуудал хаягдаад байдаг. Дараагийн асуудал бол хөдөө аж ахуйн салбар хамгийн олон ажлын байр бий болгох том салбар. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдгээр 5-6 багц асуултуудад хариулт өгнө үү. 

Бусад мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.10.03/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэ онд гадаад худалдааны бараа эргэлт $20 тэрбумд хүрэв

Энэ онд гадаад худалдааны бараа эргэлт $20 тэрбумд хүрэв

Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.