fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-16

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлж, хайс байрлуулсан.Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Хотын ерөнхий Менежер М.Баяраа Наадамчдын замын дагуух дайрагдсан, эвдэрсэн, өнгө үзэмжгүй, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага, явган зам, ногоон байгууламжийн хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгүүдийг Дүүрэг, ашиглалт арчлалт хариуцсан байгууллагууд  засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

Энэ дагуу автомашины хөдөлгөөнд саад учруулж буй хайс, хашлагуудыг татан авах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Хотын менежер М.Баяраа “Есдүгээр сарын 5-наас эхлэн сар гаруйн хугацаанд энэхүү хайсыг байрлууллаа. Үр дүнд нь автобусны эргэлт, зорчигчийн тоо нэмэгдсэн гэх мэтээр эерэг тал гарсан. Цаашид шаардлагатай газруудад нь хайсыг үлдээнэ. Жишээ нь автобусны буудал, сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах үүднээс үлдээх юм. Харин автомашины хөдөлгөөнд саад болоод байгаа хэсгүүдэд байрлуулсан хайснуудыг татаж, замыг чөлөөлж байгаа” гэв.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Бусад мэдээ

Маргааш зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллана

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож буй.Энэ өдрийг “

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгө

Ариунзул С.
Ариунзул С.