Жил бүр дэлхий даяар 5-c доош насны 1.2 сая хүүхэд бохир гараас үүдэлтэй туулгалт, уушгины үрэвсэл зэрэг өвчнөөс болж үхэлтэй нүүр тулж байдаг гэдгийг та мэдэх үү?
Гараа 30 секунд зарцуулан угаахад л хангалттай урьдчилан сэргийлж чадах боломжтой, орчин үед сайтар эмчилж чадаж буй өвчнүүд ялангуяа бяцхан хүүхдүүдэд тохиолдсоор байгаа нь харамсалтай. Эдгээр өвчнүүд төдийгүй олон төрлийн халдварт өвчнөөс маш энгийн дадал буюу гараа тогтмол савандаж угааснаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Бактерийн эсрэг хамгаалалттай Лайфбой брэнд дэлхий даяар жил бүр 1 тэрбум хүнийг бохир гараас үүдэлтэй өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг. Тэгвэл тус брэндийн зорилго бол жил бүр дахин 1 тэрбум хүнийг энэхүү савангийн тусламжтайгаар өвчнөөс сэргийлэхэд туслах юм. Тиймээс Лайфбой бактерийн эсрэг хамгаалалттай дэлхийн шилдэг брэндийг үйлдвэрлэгч Юнилевр компани Монгол дахь албан ёсны дистрибьютор Нано Интернэшнлтэй хамтран нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд Олон Улсын Гар Угаах Өдрийг санаачилсан юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компаниуд олон зүйлийг хийж нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг.
1894 оны Аж Үйлдвэрийн Хувьсгалын үеэр Юнилевр компани өсөн нэмэгдэж буй хотжилтын үеэр хамгийн их дэгдэж байсан халдваруудаас хүн төрөлхтнийг хамгаалахын тулд Лайфбой брэндийг зах зээлд анх гаргаж байжээ. Тухайн үед нялхсын эндэгдэл маш өндөр түвшинд хүрсэн тул бактерийн халдвараас сэргийлэх хямд үнэтэй, хэн ч хэрэглэх боломжтой энгийн бүтээгдэхүүн гаргах нь том сорилт байсан гэдэг.
Тиймээс Нано Интернэйшнл компанийн гоо сайхны бизнес хариуцсан захирал М.Одгэрэл, ахлах менежер Х.Баярмаа болон бусад ажилтнууд, Юнилевр компаниас хүрэлцэн ирсэн бизнес хөгжлийн ахлах менежер Ники Онг, бизнес хөгжлийн менежер Жанссен Рае нар хүүхдүүдэд гар угаах зөв дадал хэвшлийг заах Олон улсын гар угаах өдрийг угтсан нэг өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Эрүүл Мэндийн Яамны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн 142-р сургуулийн 3-р ангийн 100 гаруй хүүхдийг хамарсан гар угаах дадлыг суулгах сургалтыг хүүхэд бүрд тусгайлан заасан ба Нано Интернэйшнл компанийн зүгээс оролцсон бүх хүүхдүүдэд гар арчилгааны сет бэлгийг гардуулсан юм. Сурагчдын дунд зохион байгуулсан гар угаах ач холбогдол сэдэвт зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд скүүтер, зургийн иж бүрэн хэрэгсэл зэргийг гардуулан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн тус арга хэмжээ хүүхдүүдэд маань маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн энэхүү өдөрлөгийн онцлог нь “Play & Learn” буюу тоглоомын аргаар хүүхдүүдийг зөв дадалд сургах, тэдэнд баяр хөөр, аз жаргал бэлэглэхэд оршсон билээ.
Санаачилгыг дэмжин Олон Улсын Гар Угаах Өдөрт нэгдсэн Баянзүрх дүүргийн 142-р сургуулийн удирдлагууд, багш нар, оролцсон бүх хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Жижиг зүйлээс нийгмийн том өөрчлөлт эхэлдэг.
Та ч мөн өнөөдрөөс хүүхдүүддээ гар угаах ач холбогдлыг зааж өөрийн биеэр үлгэрлэн харуулснаар бяцхан хүүхдүүдийг бохир гараас үүдэх өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд нь туслах боломжтой. Бие зассаныхаа дараа, хоол идэхийн өмнө гараа тогтмол угааснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална.
Энэ талаар нийгэмдээ дуу хоолой болж энэ талаар олон хүнд зааж сургаснаар та нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна. Бактерийн эсрэг лайфбой брэнд нийгмийн өөрчлөлтийн нэгэн хэсэг болж хэдэн зууны туршид ажилласаар байна. Гар угаах өдрийг тэмдэглэх тэрбум шалтгаан бий.