fitness
  • 529 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-15

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгай болон эрүүгийн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэрээ жараахайнуудаа ил гаргаад, акулууд нь цаанаа үлдэж байна хэмээн онцолсон юм.

Тэрбээр, "Акулуудад анхаарал чиглэхгүй байна. Тухайлбал, хамгийн том хулгайч офф-тейк гэрээнд байгаа. Арай гэж офф-тейк гэрээг ил болготол түүний талаар хэлж, ярьж байгаа хүн алга. Дэлхийд байхгүй гэрээг хийсэн, хөнгөлөлттэй нөхцөл авсан "Бодь Интернэйшнл" компани байна. Цар тахлын үеэр бусдаасаа үнэтэй төмөр зам барьсан нь батлагдчихлаа.

Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд тонн тутамдаа 190 ам.доллар байхад 60 ам.доллароор гэрээг хийсэн байна. Гурав дахин хямдралтай үнээр авсан нь тодорхой байна шүү дээ. Ерөнхийлөгчид мөргөж очоод, гэрээгээ улсын нууцад оруулчихсан нөхцөл байдалтай байна.

Шулуухан хэлье. Ц.Элбэгдоржийн үед ийм гэрээ хийсэн хүн "Сахал" Эрдэнэбилэг шүү дээ. Н.Алтанхуяг харагдах байдлаараа Ерөнхий сайд мөртлөө засгаа огцруулаад юу ч хийж чадахгүй, Чингис, Самурай бонд босгоод ууж, идсэн. Гэтэл асуудал нь улсын нууцад орсон. Дараа нь Х.Баттулга ерөнхийлөгч байхад "Голомт"-ын Баясгалан хулгайг хийсэн нь тодорхой байгаа биз дээ. Яагаад энэ асуудлыг шалгаж, зарлагдахгүй байгаа юм.

Эрх мэдэлгүй, шинээр сонгогдсон гишүүдээр туг тахиж байгаа бол шударга ёс биш. Манай нам ч, иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Бурхан гарч ирээд чөтгөр болохгүй тогтолцоог хийж байж, хулгай зогсоно" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Би ганц жишээ хэлье. Түр хорооны ажлын хэсгийн хуралдаан ил болон хаалттайгаар болсон. Гэвч нэг зүйл орхигдоод байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга яаманд 25 жил ажиллахдаа ийм гэрээ харж байгаагүй гэдгээ хэлсэн. Би ч 15 жил ажиллахдаа ийм гэрээ харж байгаагүй. Ямар гэрээг яриад байгаа талаар хэлье.

Нэгдүгээрт, ханшийн эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" хариуцна гэсэн байгаа юм.

Хоёрдугаарт, нэг өдөр нүүрсний төлбөрөө хийхгүй, нийлүүлэхгүй бол алдагдал тооцно.

Энэ мэт гэрээний талаар мэдэж байгаа гуравхан субъект бий. "Эрдэнэс Тавантолгой", "Бодь Интернэйшнл", "Тавантолгой төмөр зам" юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь ч мэдэхгүй байна" хэмээв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Нүүрсний хулгайн ард "MCS" байгаа хэмээн бусад нь ярьж байна. Та огт дурдайхгүй байгаагийн улмаас "MCS"-ийн ард байгаа хэмээх хардлага байна л даа?

-Манай нам баруун төвийнх. Тиймээс бизнес рүү халдсан улстөржилтийг буруу гэж боддог. "Эрдэнэс Тавантолгой"-н гүйлгээ ганц банкаар гарч байгаа нь эрсдэлтэй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед "MCS" Ж.Оджаргал бизнес эрхлэгчид дундаа хаан байсан гэдэг. Олны үг ортой байх магадлалтай. Үүгээрээ ямарваа нэгэн байдлаар бизнес эрхлэгчдийг харлуулахыг хүссэнгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтанг шалгах хэрэгтэй.

Бусад мэдээ

90000 загасыг Туул голд тавилаа

90000 загасыг Туул голд тавилаа

БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгт

Нямбаатар: Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацна. Хайлангуут нь хусаад дахиж цацах ёстой

Нямбаатар: Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацна. Хайлангуут нь хусаад дахиж цацах ёстой

Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээ

Ариунзул С.
Ариунзул С.