fitness
  • 455 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-16

Монгол Улс ашиг хүртэх боломжийн талаар судалжээ. Тэрбээр "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт багаар бодоход нийт 2,5 тэрбум долларын чөлөөт урсгалыг бий болгоно. Мөн үүнийгээ дагасан ногдол ашиг хөндөгдөнө. Хамгийн дээд талдаа 3,8 тэрбум долларын эргэлт бий болно гэж тооцоолж байна.

Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар үр өгөөж гарахыг судлахад өнөөдрийн үнэ цэнээр 3,8 тэрбум долларын орлого орно. Төслийн нийт өртөг 1,6 тэрбум ам.долларын өртөгтэй, тэгвэл 500 орчим сая долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Тодруулбал хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн.

skip-share

Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг АМНАТ-өөс 10 хувиар санхүүжнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд  жилд 1 сая ам.долларыг аймагт зарцуулна.

Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг тооцож авах нь чухал ач холбогдолтой гэж үзэн 34 хувиас татгалзан, 5 хувийн АМНАТ авах боломжтойг судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой. Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авна гэдэгтэй санал нэгдсэн.

Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ авах шаардлагыг тавьсан. Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд байлгахаар хийсэн. Тодруулбал дараах дөрвөн зүйл дээр төвлөрч яриа хэлэлцээр эцэслэн хийсэн.

МУ-ын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших Францын талаас санал тавьж,  ярилцсан. Тэд алтан хувьцааны санал тавьсныг давуу эрхийг эзэмших хүсэлтээ хэлэхэд Францын тал хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн үнэ цэнээр тооцоход 400 орчим сая ам.долларын ногдол авахаар болсон ба жилд 13 сая ам.доллар авна.

Монгол Улсын хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй гэдэгтэй талууд санал нэгджээ.

Мөн одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг АМНАТ-өөс 10 хувиар санхүүжнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд  жилд 1 сая ам.долларыг аймагт зарцуулна.

Уран нь олон улсын бирж дээр худалдаалагддаг.  Гэрээ, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны бүх асуудлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Уран нь Монгол оронд шинэ тутамд бий болж байгаа зүйл. Олон нийт үүнийг их аюултай зүйл, их том хэмжээний төсөл гэж ойлгодог. Орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар буюу байгаль орчинд ээлтэй олборлолт хийх талаар илүү олон нийтэд тайлбарлаж, таниулахыг зорьж байна" гэлээ.

Бусад мэдээ

Сургалтын байгууллагуудад явцын хяналт үнэлгээ хийнэ

Сургалтын байгууллагуудад явцын хяналт үнэлгээ хийнэ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт

Усан оргилуур, хөшөөний асуудалд иргэд сөрөг хандсан тул УДЭТ-ын урд талбайн тохижилтын ажлын зургийг өөрчлөлхөөр болжээ

Усан оргилуур, хөшөөний асуудалд иргэд сөрөг хандсан тул УДЭТ-ын урд талбайн тохижилтын ажлын зургийг өөрчлөлхөөр болжээ

Тохижилтын ажлын 14 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд 900 орчим сая төгрөгийг 2022 онд баталсан байна. Бү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.