fitness
  • 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-16

Монголын банкны холбоо түүний дэргэдэх байгууллагууд болох Тэрбум мод сан, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголын ногоон санхүүгийн корпорац, Банк санхүүгийн академи, Төрийн банк болоод дэмжигч Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Монум ХЗХ-ны төлөөллүүд өнөөдөр Гачууртад байрлах International Garden of Mongolia хүрээлэнд хайлаас, шар хуайс төрлийн 230 гаруй ширхэг модны тарьц суулгалаа.

Арилжааны банкнууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилладаг. Банкнууд хамтран Тогтвортой санхүүжилтийн холбоог байгуулах санаачилгыг 10 жилийн өмнө гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, эрчим хүчинд хэмнэлттэй олон төсөл, хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд харилцагч байгууллагуудын хамт хэрэгжүүлсэн.

Нэг жилийн өмнө мөн л банкнууд нэгдэн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, ойн салбарт санхүүжилтийн эх үүсвэр, тогтолцоог бий болгох зорилгоор Тэрбум мод санг байгуулсан. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд ойжуулалт, мод тарих ажилд олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах гэсэн гурван чиглэлд нийт 197 төслөөс 34 төслийг нээлттэй сонгон шалгаруулж, 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Цаашид банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилтын хүрээнд Тэрбум мод сан нь “Зөв газарт зөв мод зөв тарих” уриатайгаар дотоодын болон гаднын ойн салбарын мэргэжилтнүүдтэй түншлэн, хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон.

Тиймээс ч тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, намрын мод тарих эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг Та бүхэнд уриалж байна.

Бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: АН зөвшөөрвөл ХҮНамтай хамт гурвалсан санамж бичиг байгуулахад бэлэн

Л.Оюун-Эрдэнэ: АН зөвшөөрвөл ХҮНамтай хамт гурвалсан санамж бичиг байгуулахад бэлэн

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг т

Малчдад төл авахад нь туслах “Олуулаа олон төл аваръя” аяныг эхлүүлнэ

Малчдад төл авахад нь туслах “Олуулаа олон төл аваръя” аяныг эхлүүлнэ

“Олуулаа клуб”-ээс зудад нэрвэгдсэн 21 аймгийн малчдад хавар төл авахад нь туслах зорилготой “Олуула

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.