fitness
  • 453 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-18

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 06:40 цагт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн "Худалдагчийн орлогыг дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 26 настай, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд, олон нийт:

  • Үйл ажиллагаа явуулж буй байр, орон сууц, ойр орчинд Монгол Улсын MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-д нийцсэн хяналтын камер суурилуулах,
  • Хүнгүй, гэрэлтүүлэггүй, камергүй газраар аль болох явахаас зайлсхийх,
  • Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баталгаатай дуудлагын жолооч, такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, эрсдэл бүхий замыг сонгохгүй байх,
  • Бага насны хүүхэд зэрэг биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэртээ ганцаарыг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг тогтмол сануулах,
  • Байнга сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл Дээрэмдэх
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2. зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар

Бусад мэдээ

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн манду

Сүхбаатар, Баянгол дүүрэгт шинэ технологиор зогсоол байгуулна

Сүхбаатар, Баянгол дүүрэгт шинэ технологиор зогсоол байгуулна

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанб

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.