fitness
  • 250 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Кристина Нобелийн Хүүхдийн Сан нь анх 2004 онд Вьетнам улсад эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Монгол Улсад 2019 оноос Бүгд Найрамдах Ирланд Улсын Operation Child Life байгууллагатай хамтран олон улсад тэргүүлэх хүүхдийн мэс заслын баг эмч, сувилагч нарыг урьж авчран Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий мэс заслын тасагтай хамтран харилцан туршлага солилцох, залуу эмч нарыг сургах, хүүхдийн мэс заслын үеийн яаралтай тусламж, үйлчилгээг сайжруулах, эмнэл зүйн нарийн төвөгтэй газруудад аюулгүй мэс засал, мэдээ алдуулалт, сувилахуйн дадлыг таниулах зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 20 хүүхдэд нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан мэс засал хийсэн билээ.

Энэ удаад 30 гаруй жилийн арвин туршлагатай мэс заслын эмч, унтуулгын эмч болон мэс заслын сувилагч нарын баг бүрэлдэхүүн 2023 оны 10-р сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвлийн хөндийн нарийн төвөгтэй мэс заслын эмчилгээ шаардлагатай 20 гаруй хүүхдэд үзлэг хийж, дурангийн болон дурангийн бус мэс засал хийхийн зэрэгцээ хүүхдийн мэс заслын тусламжийг сайжруулах, цаашдын тогтвортой хамтын ажиллагааны  төлөвлөгөө гаргаж ажиллах юм.

Мөн түүнчлэн, “Хүүхэд ба нярайн дурангийн мэс заслын олон улсын хурал”-д илтгэгчээр оролцож, Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, дэлхийн түвшинд ойртуулахад хувь нэмрээ оруулах болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улс дахь эх, хүүхдийн эрүүл мэнд болон салбарын мэргэжилтнүүдэд олон талын үр өгөөжтэй ажлууд зохион байгуулж, улмаар Монгол хүүхэд дэлхийн түвшний чанартай мэс заслын тусламж үйлчилгээг өөрийн нутагт, чадварлаг Монгол эмч нараас хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилготой том ажлын эхлэл билээ.

Хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч Макс Группийн хамт олонд хүүхдийн эрүүл мэндийн төлөө үйлсийг дэмжин ажиллаж байгаад гүнээ талархал илэрхийлье!

Бусад мэдээ

Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлжээ

Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоо

Гурвалсан мэдрэлийн эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Гурвалсан мэдрэлийн эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Гурвалсан мэдрэлийн эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.