fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд хийгддэгийн улмаас сүрьеэтэй өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, ядууралд өртөх зэрэг асуудалд ордог.

2018 онд Монгол улсад хийгдсэн сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны дүнгээс харвал сүрьеэгээр өвдсөн нийт өвчтөний 39 хувь нь зээлтэй, 45,5 хувь нь ажилгүй болсон, сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байна гэсэн мэдээлэл байна.

Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өвчтөнүүд эмчилгээгээ таслах, бусад хүнд халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай.

Иймээс сүрьеэтэй өвчтөний нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийн талаар та мэдэж авах хэрэгтэй. Үүнд:

  • Сүрьеэтэй өвчтөнийг түр ажиллахгүй байх хугацаанд улсаас нийгмийн даатгалын тэтгэмж олгодог.
  • Сүрьеэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэдийн ажлын байр хуулийн дагуу хадгалагддаг.
  • Бүрэн эдгэрэх хүртэл урт хугацааны эмчилгээ хийгдэх тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож группт оруулна.
  • Өвчтөнд нийгмийн дэмжлэг туслалцааг ямар нэгэн байдлаар үзүүлнэ.
  • Өвчтөнүүд эмчилгээний турш үнэ төлбөргүй эмээр хангуулна.

Бусад мэдээ

Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 13,983 их эмч ажиллаж байна

Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 13,983 их эмч ажиллаж байна

"Дэлхийн эмч нарын өдөр" өнөөдөр тохиож байна. Манай улсад одоогийн байдлаар 13,983 их эмч эрүүл мэн

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах ЗААВАР

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах ЗААВАР

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах боломжтой болжээ.Сурах бичгийг худа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.