Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо буюу Шадивлангийн зусланд иргэн Б энэ сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас ОБЕГ энэ сарын 18-нд хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг хайх ажиллагааг өчигдөр 08:38 цагаас 15:35 цаг хүртэл явуулжээ.
Тэд Шадивлангийн зуслан, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоожээ.