fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

Нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмэр оруулж, сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилгоор “Эрүүл Монгол хүн – бүтэн гэр бүл” төсөл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын газар, Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг нийгмийн салбарын 30 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцжээ.

Орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд тулгамдсан асуудал, шийдэх боломжийн талаар хэлэлцэж, тодорхойлсон юм.

Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай, үүний 80 хувийг эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тус иргэдийн архинд донтох болсон гол шалтгаануудын нэг нь гэр бүл салалт байдаг.

skip-share

251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлжээ.

Зах зээлийн нийгэмд шилжих үед олон үйлдвэр хаагдаж, ядуурал, ажилгүйдэл, архины хамааралтай иргэд нэмэгдсэн. Гудамж, орц хонгил, траншэйнд хоноглох, архидан согтуурахыг таслан зогсоох, нөгөө талаас иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүднээс энэ онд Засгийн газрын тогтоолоор “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн төв байгуулжээ.

Энэ нь өдгөө Нийслэлийн Засаг даргын дэргэд Нийгмийн хамгааллын тусгай төв нэрээр ажиллаж буй. Тус төв орон гэргүй, орлого хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь туслах зорилгоор 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.

Энэ төв сүүлийн найман жилд нийт 3014 иргэнийг төвд байрлуулан, зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийг бичиг баримтжуулан, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлжээ. Энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй гэж шинээр бүртгэгджээ.

Цаашид орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, мэргэжлийн багтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм.

Бусад мэдээ

Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй

Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн батал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн са

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.