fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-20

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.ууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын хүүхдийн статистик мэдээллийг товч дурдлаа. 

2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үүрэг оролцоотой уялдуулжээ.

нормативын дагуу төсөвлөн, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

Хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн үе шат, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон байна.

Хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвдөө хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохыг зорьжээ. Хуулийн төсөл боловсруулах хүрээнд, 20 удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан зохион байгуулж, тэдний саналыг авчээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэх, ашиглах асуудлуудыг шинээр тодорхойлж, барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулна.

Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг өргөжүүлнэ. 

Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хориглох зүйл, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсаны үндсэн дээр халамж тэтгэмж олгох зэрэг тодорхой нөхцөлүүдийг заажээ.

Боловсрол, сургалтын байгууллага дотуур байр, сүм хийдийн дэргэдэх дотуур байран дахь хүүхэд хамгааллыг тодорхойлж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ, үйлчилгээний процессыг боловсронгуй болгоно. Мөн салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам баталж, шаардагдах санхүүжилтээ Засгийн газраас баталсан нормативын дагуу төсөвлөн, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хууль үйлчилнэ. Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуультай нийцүүлэн хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлнэ.

Хүүхэд хамгаалал бол бүх нийтийн хэрэг гэдгийг сайд илтгэлдээ онцлоод, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт, сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор зохион байгуулна гэв.

Бусад мэдээ

Эрчим хүчний хангамжийн талаар мэдээлэл сонсоно

Эрчим хүчний хангамжийн талаар мэдээлэл сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаарЗарим байнгын хорооны бүрэлдэхүүнд

ТӨРИЙН БАНК: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой

ТӨРИЙН БАНК: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд а

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.