fitness
  • 447 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-23

Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 20-ны А/1108 захирамжаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг “Хотын хөгжлийн индекс”-ийн дагуу үнэлж, дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Мөн 2023 оны аравдугаар сарын 18-ны А/1218 захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдаа холбоог хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар албан тушаалдаа томилогдсон даруйдаа нийслэлийн иргэд болон НИТХ-д хандаж “Улаанбаатар хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, үрэлгэн, данхар бүтцийг багасгаж, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, нийслэлийн төрийн байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сэргэлт, тогтвортой хөгжлийг оновчтой засаглалын шинэчлэлийн бодлогод тулгуурлан эхлүүлнэ” хэмээсэн юм.

Мөн тэрбээр төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг ханган, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ онцолсон билээ. Энэ хүрээнд дээрх Ажлын хэсэг НЗДТГ, УБЗАА, есөн дүүргийн ЗДТГ болон нийслэлийн харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгахаар ажлын байрны шинжилгээ хийж, нэгдсэн дүнг ирэх арваннэгдүгээр сард Хотын даргад танилцуулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан товлогджээ

Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан товлогджээ

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нар нь

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх ас

Ариунзул С.
Ариунзул С.