fitness
  • 314 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-23

НӨАТ-ын буцаан олголтын 5 хувь байх эсэхэд энэ сарын 17-ны 11:40 цагаас иргэдээс цахимаар санал хурааж эхэлсэн ба одоогоор 100,151 хүн зөвшөөрсөн санал өгөөд байна.

Энэ талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг, Засгийн газар ярилцаад 2024 оны улсын төсвийн хуулийн төслийг өргөн барьсан. Иргэдээс санал асуулга авах нь нээлттэй. Иргэд дэмжих юм бол хуулийн төслийг санаачлаад оруулж ирэх ёстой. Энэ нь УИХ-аар ороод дэмжигдвэл дараа оны төсөвт суух журамтай. Үүнийг заавал бүлгийн хурал дээр хэлэлцээд, шийдэл гаргаад байх шаардлагагүй гэж харж байгаа.

Цаашид бид D-Parliament-аар явж байгаа журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ямар ч хуулийн төсөлд иргэдээс санал авч болно. Гэхдээ татвар, эрүүгийн хуульд иргэдээс санал авч, өөрчлөлт оруулах нь буруу жишиг гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдийг эрүүгийн болон татварын хууль санаачлахгүй шүү гэдэг чиглэл өгдөг. Энэ асуудал бол иргэд, олон нийтийн саналаар явдаг ойлголт биш” гэв.

Бусад мэдээ

Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын

21 аймгийг хооронд нь хатуу хучилттай замаар холбож, ₮200 гаруй тэрбумаар барьсан замуудаа засахаар боллоо

21 аймгийг хооронд нь хатуу хучилттай замаар холбож, ₮200 гаруй тэрбумаар барьсан замуудаа засахаар боллоо

Засгийн газраас авто замын салбарт холбогдох шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.Энэ тала

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.