fitness
  • 454 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” арга хэмжээг ХБНГУ-ын Фрайбург хотод 2023.10.19-10.22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.Элчин Сайд Др.Б.Мандахбилэг хэлсэн үгэндээ Монгол улсын хувьд уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэн хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол зорилт юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеэр хотын дарга Ulrich von Kirchbach Монгол улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, хотын захиргааны зүгээс тусгайлан “Монголд үйлдвэрлэв” мэдээлэл сурталчилгааны төвийг хотын Rathausplatz талбайд байгуулахыг санал болгосон байна.

Учир нь Фрайбург хот нь Герман, Швейцарь, Франц улсын уулзварт, Улаанбаатар хоттой адил дэлхийн солбицлын 47 дугаар өргөрөгт байрладаг, 220 мянган оршин суугчтай, жилд 6 сая орчим жуулчид зорчдог, түүх дурсгалын үзмэр  ихтэй,  аялал жуулчлалын хот юм.

Тус хотын бизнес эрхлэгчид Монголын үндэсний гарал үүсэл нь тодорхой, хөдөө аж ахуйн гаралтай био, органик бараа бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргахад хамтран ажиллах санал тавилаа.

Арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Др.Б.Мандахбилэг, Фрайбург хотын дарга Ulrich von Kirchbach, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, ХБНГУ-ын Фрайбург хотын “Монголын соёлын төв”-ийн төлөөлөл, Монгол Улсын Соёлын элч С.Бадамхорол, Аялал жуулчлалын элч С.Бадамханд, Мишээл экспо ХХК-ийн  ахлах менежер З.Одонтуяа нар оролцлоо.

Эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрлэлийн газар

Бусад мэдээ

Байгаль орчны салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн байна

Байгаль орчны салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 23-2

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К

Ариунзул С.
Ариунзул С.