fitness
  • 422 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн X бага хурлыг 2023 оны 10-р сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод цахим/танхимаар зохион байгууллаа. Хурлын хамтран зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон Тавдугаар сургууль ажилласан юм.

"СУРАЛЦАХУЙ-ЗААХУЙ" сэдвийг онцолсон тус хуралд МГТИС, МУИС, ШУТИС, Шинэ эхлэл, Өвөрхангай аймгийн БШУГ болон тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийт 100 гаруй багш судлаачид оролцон олон талын сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Үндсэн илтгэлүүд "Үйл үү? Үйлс үү?", "Бие даан суралцахад сургах нь", "Түвшинт даалгавар ашиглан сурагчдын байгалийн ухааны хичээлийн хоцрогдлыг арилгах нь", "Идэвхтэй сургалтын арга" болон "Харилцан зөвшилцөх аргачлал" сэдвүүдээр явагдсан бол салбар хуралдаанууд Математик, Хими-Физик, Англи хэл гэсэн чиглэлээр үргэлжилсэн юм.

зураг
 

Энэ удаагийн хэлэлцсэн сэдвүүд нь зөвхөн багш нарын заах арга зүйг сайжруулах бус, сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сурах сонирхлыг өдөөх, багийн хамтын ажиллагаанд сургах, суралцагч тус бүрийн онцлогийг харгалзан заах аргыг уялдуулах гэхчлэн хоорондоо уялдаа холбоо бүхий олон асуудлыг хөндсөн байлаа.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь өөрийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны газрууд болон бусад их, дээд, дунд сургуулийн багш судлаачидтай хамтран хөдөө, орон нутагт багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Ховд аймаг болон Налайх дүүргийн багш нарыг хамруулж байсан бол ирэх онд Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ФОТО: 

 
 
 
 
 
 
 
 

Бусад мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлн

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлн

Есдүгээр сарын 15-н гэхэд Засгийн газраар хэлэлцүүлэхээр хүргэдэг. Ороон нутгийн иргэдийн оролцоог х

“Байгаль хамгаалагчдын II чуулган” энэ сарын 25-нд болно

“Байгаль хамгаалагчдын II чуулган” энэ сарын 25-нд болно

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар

Ариунзул С.
Ариунзул С.