"Ханжоу-2022" Азийн зуны спортын пара наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна.Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медалийг таеквондо, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлүүдэд хүртээд байна.
Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль зүүхдээ 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болжээ. Тэрээр мөн энэ үеэр улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Дөрөв дэх өдрийн байдлаар Энэтхэг улсын баг тамирчид нийт 34 медаль буюу 9 алт 12 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр бусад орныг тэргүүлж явна.