fitness
  • 397 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1,075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явагдсан байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл  болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд  тодорхой дурджээ.

Ийнхүү сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдав.

Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Бусад мэдээ

Богдын голын сэтэрсэн даланг засаж, айлууд усанд автах эрсдэлээс хамгаалжээ

Богдын голын сэтэрсэн даланг засаж, айлууд усанд автах эрсдэлээс хамгаалжээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгой хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч,

Гэртээ түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ

Гэртээ түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах орон сууцанд бага насны хоёр хүүхэд түгжигдсэн гэх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.