fitness
  • 934 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг НОБГ-аас өнөөдөр өглөө.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Энэ оны арван сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт 1,400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүнээс 1,300 гаруй нь түймрийн дуудлага.

Гал түймрийн дуудлага дотор ахуйн гал түймэр дийлэнх хувийг эзэлж байна.

Ахуйн гал түймэр цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй цоожилсон, галтай болгоомжгүй харьцсан буюу үнс, нурмаа ил задгай хаяснаас болж гарч байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэдэд галын аюулаас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт шалгалт зохион байгуулсан. Тухайлбал Баянзүрх дүүрэгт гэр хорооллын 20,000 айл өрхөд  гаруй  зөвлөмж өгч, үзлэг шалгалт хийхэд 6,200 зөрчлийг илрүүллээ. Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч, 50 гаруй хувийг газар дээр нь арилгууллаа. Одоо нийслэлийн есөн дүүргийн алба хаагч нар Хан-Уул дүүргийн айл өрхүүдээр үзлэг шалгалт хийж байна. 

Өнгөрсөн Даваа гарагт Баянзүрх дүүрэгт хоёр айлд гал түймэр гарч хоёр иргэн, өнгөрсөн шөнө нэг айлд долоон хүн гал түймэрт амиа алдсан харамсалтай явдал боллоо. Ахуйн гал түймрээс сэргийлж, бидний өгч буй зөвлөгөөг дагахыг хүсье.

Онцгой байдлын байгууллагаас гэрт нь очиж, шалгаж аюул эрсдэл байна гээд зөвлөмж өгсөөр байхад гал түймэр гарах нь буурахгүй байна. Гал түймэр хэн нэгний санамсар болгоомжгүй байдлаас гардаг" хэмээн хэллээ.

Өнгөрсөн шөнө гарсан галын тухайд "2023 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд гал гарсан тухай 03:48 цагт дуудлага ирсэн. Тус дүүргийн Гал түймэр унтраах 26 дугаар аврах ангийнхан шуурхай очсон ч гал тархсан байсан. Нэмэлтээр Баянгол дүүргийн гал түймэр унтраах 18 дугаар ангийн аврагчид ажиллаж, 2 цаг 30 минутын дараа унтраалаа. Нийт 30 албан хаагч, дөрвөн автомашинтай ажилласан.

Гал түймрийг бүрэн унтраагаад СХД-ийн цагдаагийн хэлтсийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд гал түймрийн хэргийг хүлээлгэж өгсөн.

Одоо Цагдаагийн байгууллагын шинжээч нар гал юунаас болж гарсныг тогтоохоор хэргийн газар дээр үзлэг хийж байна.

Гал гарсан объект нь хоёр давхар монсардтай, залгаа гарааштай палкан өвлийн байшин, гал түймэрт тухайн айлын долоон иргэн амиа алдаж, таван иргэн аврагдаж гарсан" гэв.

"Эрсдэлгүй Улаанбаатар" аяныг эхлүүлж, галын аюулаас сэргийлэх зөвлөмж, үзлэг шалгалтыг айл өрхүүдэд хийж байгаа аж.

Бусад мэдээ

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь 18-30 насныхан байна"

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь 18-30 насныхан байна"

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насныхан ихэвчлэн хо

Налайх дүүргийн нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ

Налайх дүүргийн нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.