fitness
  • 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Эрдэнэс тавантолгой" ХК Хөрөнгийн биржээр дамжуулан "ЭТТ бонд"-ыг нээлттэй арилжсан. Энэ бондын дөрөвдүгээр транчийн нэг бүр нь 100 мянган төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах буюу худалдан авах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргажээ.

Тус бондын арилжааг зогсоох  зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна.

Иймд СЗХ-ны улсын байцаагчийн энэ сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу  "ЭТТ-Бонд"-ын дөрөвдүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоолоо хэмээн    Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

“ЭТТ” ХК-д онцгой дэглэм тогтоосон жилийн хугацаанд

  • Нүүрс олборлолтыг 3 дахин,
  • Нүүрс тээврийг 3.5 дахин,
  • Нүүрс борлуулалтыг 3.8 дахин,
  • Орлогыг 3.5 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.

Иймд энэ орлогоор өндөр хүүтэй бондыг худалдан авч, хүүгийн зардлаа бууруулж байна.  

Мөн тус компани УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ үнэ өсгөн зардаг байдлыг хэвшүүлжээ. Онцгой дэглэмийн хугацаанд 50 гаруй удаагийн биржийн арилжаагаар 7.2 сая тонн нүүрс борлуулж 396 сая ам.долларын орлого олжээ.


Бусад мэдээ

Спорт автомашин, мотоциклтой холбоотой гомдлыг 102 тусгай дугаарт мэдэгдэнэ

Спорт автомашин, мотоциклтой холбоотой гомдлыг 102 тусгай дугаарт мэдэгдэнэ

Спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд өөрийн унаж, хэрэглэж буй тээврийн хэрэгсэлдээ зориула

Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо 33 салбар холбоотой, үндэсний хэмжээнд ажиллана

Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо 33 салбар холбоотой, үндэсний хэмжээнд ажиллана

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой тох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.