fitness
  • 405 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналт, илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.Тодруулбал "Нэгэн ААН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Нэргүй гэх иргэн ачаа тээврийн хэрэгсэл, бараагаа мэдүүлэхэд нь гааль хяналтаа хийх явцад гаальд мэдүүлээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 21 торхыг илрүүлсэн. Торхонд байгаа бодисыг шинжлэхэд тос, тосолгооны материал байсан. Нэгдүгээрт энэ хүн гаальд мэдүүлээгүй, нууж далдалсан, хоёрдугаарт хэрэв 21 торхонд аюултай бодис байж болохыг үгүйсгэхгүй. Гаалийг байгууллага хянан шалгах ажлаа хийсэн, цаашид ч хийнэ. Монголын төр, гаалийн байгууллага хийх ёстой ажлаа л хийж байна гэсэн үг. 21 торхонд 3500 кг орчим материалд нь 10 сая орчим төгрөгийн татвар ногдуулсан ба тэрбээр татвар, холбогдох торгуулиа төлөөд 21-нд ачаа бараагаа аваад явсан" гэлээ.

Мөн гаальд бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэхгүйгээр буюу ачаа барааны эзэд эд зүйлд нь дахин хяналт шалгалт хийх вий, нуусан эд зүйлс нь илэрч татвар төлөх вий гэсэн айдастай тул санаатайгаар хиймэл түгжрэл үүсгэдэг. Нөгөө талдаа ачааны эргэлт ихсээд ирэхээр шалгалт хийдэг ба үүнд түр хугацаанд бөөгнөрөл үүсэхийг үгүйсгэхгүй гэлээ.

Бусад мэдээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Дуучин Д.Осгонбаярын хос цомгийн нээлт болно Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн О

Онгоцны түлшний зах зээлд “Эрчис Ойл” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ

Онгоцны түлшний зах зээлд “Эрчис Ойл” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын нэгдүгээр хуралдаанаар чандарлах болон газарт оршоох үйлчилгээ эрхэлдэг байгууллагын давамгай байдлыг хэвээр үлдээж, онгоцны түлш нийлүүлдэг компанид давамгай байдал тогтоосон байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.