МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Дагвадорж:
Мэргэжлийн хөлбөмбөгийг бий болгоход урт хугацааны стратегийг боловсруулсан ба энэ хүрээнд нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 800 гаруй дунд сургуулиудад зохион байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.
Монголын хөлбөмбөгийн холбоо нь бусад орныхыг бодоход төрийн дэмжлэгийн харилцаа сул хөгжсөн. Тиймээс төрийн спортын байгууллага, агентлагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхээр ажиллаж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн урсгал хэрхэн явдаг талаар олон нийт их сонирхдог. Манайх олон улсын Хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага тул үйл ажиллагаа маань олон улсын хэм хэмжээнд тулгуурласан байдаг. Жил бүр их хурлаараа төсвөө баталдаг ба энэ жил 10,8 тэрбум төгрөгийг баталсан.
Үндсэн оролго нь дараах хоёр холбооноос бүрддэг. Тодруулбал Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас 1,250,000 ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбоо буюу AFC-ээс 500,000 ам.долларын санхүүжилт, нийт 6 тэрбум 57 сая төгрөгийн орлого татан төвлөрүүлсэн байна.
Эдгээрээс