fitness
  • 450 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, хорих ангид эрх нь зөрчигдсөн эсэх болон бусад нөхцөл байдалтай танилцаад иржээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих анги руу ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хамт явахыг хүссэн боловч сайдыг хүлээж цаг алдах шаардлагагүй гэж үзсэн тул ганцаараа очжээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Шүүхээс иргэн Д.Мөнх Эрдэнийг Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2  жил, 6  сарын хорих ял шийтгэсэн. Тэрбээр Сэлэнгэ аймаг дахь хорих 413-р ангид ял эдэлж буй юм.

-Иргэн Д.Мөнх-Эрдэнийн эрхэнд халдсанд гэх мэдээлэл үнэн үү. Өөрөө энэ талаар юу гэж ярьж байна вэ?
-Хорих ангид ял эдэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийн асуудлыг тухайн хорих байгууллага хариуцдаг болохыг анхааруулмаар байна. Д.Мөнх-Эрдэнэ “Би энэ хорих ангиас амьд гарахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Мөн гэр бүлийн хүн нь ч энэ талаар мэдээлсэн.

Мөнх-Эрдэнийг авлига авсан мэтээр Хууль зүйн сайд хэлсэн. Авлигын асуудал энэ хүнд байхгүй. Авлига авсан, өгсөн хүмүүст нь торгуулийн ял оноосон. Мөнх-Эрдэнэ дамжуулсан гэдгээр буруутгагдсан. Мөнх-Эрдэнэд хүн нь байвал хэрэг нь олдоно гэх хуучин коммунист дэглэмийн үеийн үзэл бодлоор хандаж байна уу даа. Эрх баригчид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг ард түмний дуу хоолой болсон хүмүүсийн эрх чөлөөнд халдаж байна.  

-Уулзахад ямархуу байдалтай байна вэ. Ямар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн юм бол? 
-Тэр хүн хүнд байдалтай болсон гэх мэдээллийг хэвлэлээс аваад яаралтай очих нь зүйтэй гэж үзсэн. Сэтгэл санааны цочролд орсон байдалтай байна. Миний очихын өмнөх өдөр эмнэлэгт хэвтсэн байсан. Харилцаа, хандлагаар болон эрхээ хасуулсан хүнд хуулийн хүрээнд мэтээр дарамт үзүүлж болох юм гэлээ.  

Бусад мэдээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын д

Англи хэлний олон улсын олимпиадаас Т.Мишээл мөнгөн медаль хүртэв

Англи хэлний олон улсын олимпиадаас Т.Мишээл мөнгөн медаль хүртэв

ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат 2023 оны 09 дүгээр сарын 27-30-

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.