fitness
  • 411 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн  үзлэг, шинжилгээ, оношлогоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Орхон, Булган аймагт ажиллаад ирлээ.



Тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах замын эмгэг, ходоодны дуран, зүрхний судсан дотуурх оношлогоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нараас бүрдсэн баг энэ сарын 11-20-нд Орхон, Булган аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллаж иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийсэн байна.
Тэд Орхон аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлсэн 180 хүнд эрт илрүүлгийн үзлэг, судсан дотуурх оношлогоо, эмчилгээ, мэдрэл, зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн бол Булган аймагт 190 гаруй хүнд мэдрэл, зүрхний нарийн мэргэшлийн эмчийн үзлэг , ходоодны уян дурангийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгчээ.



Энэ үеэр эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношлогоо хийхээс гадна яаралтай тусламжийн тасагт ирсэн онош тодорхойгүй хүнд үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан зөвөлгөөн зохион байгуулсан.
УГТЭ-ийн эмч нарын баг дараагийн ээлжинд Ховд аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.


Бусад мэдээ

"Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан мөнгийг сонгуульд ашиглажээ гэх худал мэдээлэл цацсан асуудлаар гомдол гаргана"

"Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан мөнгийг сонгуульд ашиглажээ гэх худал мэдээлэл цацсан асуудлаар гомдол гаргана"

Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр нэр бүхий сайтад "Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбая

ЭМЯ: Япон улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо

ЭМЯ: Япон улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо

Эрүүл мэндийн яам, Япон улсын “Сисмекс” корпорациас эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлч

Ариунзул С.
Ариунзул С.