“S-Оutlets”, “Шунхлай” ШТС-ийг дэлгүүрийг нураах асуудлаар Нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “S-outlets” дэлгүүрийг нурааж буйтай холбоотой хаана газар чөлөөлөх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Энэ асуудал өнөөдрөөс эхэлж байгаа. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр бараа бүтээгдэхүүн дотор нь байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас нураагаад эхэлнэ гэх зүйлийг хэлсэн. “S-outlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан. Иймд, Сэлбэ голын голдрилд цаашид үер уснаас хамгаалах чиглэлд ажлыг эхлүүлнэ. Өнөө өглөө НЗДТГ-т газрын эзэмшигчтэй уулзалт хийсэн. Ямар ч байсан шат дараатай буулгалтыг хийнэ. Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэлээ.