fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болсон. “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа.



Эхний сургалтаар 30 сургагч багш бэлтгэсэн бол хоёр дахь ээлжийн сургалтад  орон нутгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл 62 эмч мэргэжилтнийг хамрууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтыг үйлчилгээний стандартыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн баг удирдаж, онол дадлага хосолсон сонирхолтой хэлбэрээр хичээлийг явуулсан юм.



Сургалтын чиглүүлэгч багш нарын нэг АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор С.Наранчимэг “Бидний зүгээс хоёр өдрийн сургалтаа хөтөлбөрийн дагуу явуулахаас гадна онцолж байгаа зүйл нь бодит амьдрал дээр суурилж, үйлийн судалгаа нотолгоонд тулгуурлан судалгааны арга зүйд сургаж байгаа. Орон нутгийнхан маань ажил амьдралын туршлагатай, асуудлын шалтгаан, гаргалгааг маш зөв гаргаж, идэвхтэй оролцлоо” гэж байв.



Энэхүү сургалтаар эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний зорилго, үнэт зүйл, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, байгууллагын гадаад, дотоод орчин, эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ болон үүсч болохуйц асуудал, бэрхшээл, зөрчил, үл ойлголцлыг нотолгоонд суурилан илрүүлэх арга зүй, сургагч багшийн үүрэг, хяналт-шинжилгээ, эргэх холбоо зэрэг цогц чадамж бүхий агуулгад суралцуулах юм.



Энэ үеэр улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээ цогцоор үзүүлж байгаа гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн тасгийн эрхлэгч Б.Хандсүрэн дурдсан. Тэрбээр, үйлчилгээний стандарт нь манай улсад цагаа олсон ажил болсныг онцлоод “Сургалтын хувьд маш өндөр  ач холбогдолтой бөгөөд зохион байгуулж буй арга зүй нь их таалагдаж байгаа. Сургалтын дараа өөрийн төв дээр очиж үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж эхэлнэ.



Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах вэ, үйлчилгээ үзүүлэх гэдэг нь юуг хэлж байгааг сайн ойлгож авч байна. Мөн үйлчлүүлэгч өөрөө ямар эрх, үүрэгтэй оролцох ёстой болон тэдний эрүүл мэндийн боловсролын байдлыг тусгаж өгсөн нь уг стандартыг илүү хүртээмжтэй болгосон” хэмээн ярьсан.



 “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулахад шаардагдах  цогц мэдлэгтэй, эерэг хандлага бүхий сургагч багш бэлтгэгдэж байгааг сургалтын үеэр чиглүүлэгч багш нар онцолж байлаа.

Бусад мэдээ

Автобусанд бэлэн мөнгө төлдөг зорчигчдыг хиймэл оюун ухаанаар ангилна

Автобусанд бэлэн мөнгө төлдөг зорчигчдыг хиймэл оюун ухаанаар ангилна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор улсын төсөвт 414 тэрбум төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 100 хувь хийж, тохь тухтай, орчин үеийн шинэ автобуснуудыг нэвтрүүлэх зорилт тавиад буй юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод тарьжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод тарьжээ

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.