fitness
  • 393 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Ирэх оны улсын төсвөөс хамгийн өндөр санхүүжилтийг БШУЯ-нд хуваарилсан. Дараа нь Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамд жагсжээ.

Зам тээврийн салбарт нийт 790 тэрбум төгрөгийн зардал хуваарилсны 350 тэрбум төгрөгийг зам засвар, арчлалтад зарцуулна. Салбарын яам хагас тэрбум төгрөг шаардлагатай гэсэн ч Сангийн яамнаас 350 тэрбум төгрөг хуваарилжээ.

Сүүлийн жилүүдэд зам барихад л анхаарч, арчлалтыг орхигдуулснаар зам тээврийн осол нэмэгдэн, машины эдэлгээнд сөргөөр нөлөөлж байгаа тул өндөр зардал хуваарилжээ.

АЗЗА буюу авто замын ашиглалт, арчилгааны, орон нутгийн өмчит ААН-үүд дээрх ажлыг гүйцэтгэнэ. Дорнодын тамын 50 гэх мэтээр жолооч нарын ам дамжин яригддаг, чанар муутай замуудыг засна гэж Сангийн яамнаас мэдээлэв.               

Ирэх онд эхлүүлэх авто замын төслүүд: 

-УБ-Эрдэнэтийг шууд холбоно. Одоо УБ-Дархан-Эрдэнэт гэсэн тойруу замаар явдаг.
-Арвайхээр-Мандалговь-Чойр-Чингисийг холбосон авто зам 


Бусад мэдээ

Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өглөө

Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өглөө

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.10.02/ огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр огцрох

"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Moon Dance" хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд /ДАШТ/ амжил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.