fitness
  • 260 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

Бусад мэдээ

Вьетнам улс руу Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

Вьетнам улс руу Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон э

Зургаадугаар сарын 3-нд автомашингүй өдөр болно

Зургаадугаар сарын 3-нд автомашингүй өдөр болно

Зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдрийг зохион байгуулна. Мөн өдөр "Улаанбаатар марафон 2023" ол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.