fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

Биеийн тамир, спортын улсын хорооноос допингийн асуудлаар мэдээлэл хийх үеэр энэ асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй хэмээн мэдэгдэв.

Манай улсын тамирчид Ханжоу Азийн наадамд явсан ч допингийн асуудал гарсан. Биеийн тамир, спортын улсын хороо Монголын боксын холбоотой хийсэн гэрээгээ аравдугаар сарын 17-нд цуцалжээ. Харин Боксын холбооноос эргэн хариу мэдэгдэл хүргүүлсэн байна.

Уг мэдэгдэлд, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийг Боксын холбооноос хасаж мөн хоёр дасгалжуулагчийн цалингийн 20 хувийг хасах шийдвэр гаргажээ. 

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга "Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны "Үндэсний шигшээ багийг бүрдүүлэн барих" захирамжаар Үндэсний шигшээ багийг бүрдүүлдэг. Нийт 25 төрлийн спортын холбоо Үндэсний шигшээ багт багтаж төрөөс дэмжлэг авч ажилладаг. Үүнээс 9 нь пара спортын төрлийнх. Биеийн тамир спортын хорооноос мэргэжлийн холбоодтой гэрээ байгуулсны дараагаар дэмжлэг үзүүлж, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлдэг. 2017 онд батлагдсан хуулинд зааснаар спортын хороодын үүрэг гэж бий. Энэ хүрээнд манай хороо Монголын боксын холбоотой гэрээ байгуулсан. Допингийн хэрэг учраас гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэн 2023 оны аравдугаар сарын 17-нд тус холбоотой гэрээгээ цуцалсан.  

Мөн хүндийн өргөлтийн холбоонд мэдэгдэл хүргүүлсэн. Харин Боксын холбооноос хоёр дасгалжуулагч, тамирчинд хариуцлага тооцсон гэх бичгийг манай хороонд ирүүлсэн. Уг мэдэгдэлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийг Боксын холбооноос хасаж мөн хоёр дасгалжуулагчийн цалингийн 20 хувийг хасах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээг спортын хороо биш Боксын холбооноос авч хэрэгжүүлсэн гэсэн үг. Уг хүсэлтийг үндэслэн аравдугаар сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүллээ.

Тус холбооноос сайдтай холбоотой мэдэгдэл гаргасанд харамсаж байна. Биеийн тамир спортын хорооноос допингийн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй" гэлээ.

Бусад мэдээ

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2022 оны эхний 10 сарын байдлаар 2,548 удаагийн объектын түймэр бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 3,547 болж, өмнөх оны мөн үеэс 344-өөр өсөж, нийт 228 хүн амь насаа алджээ.

Явган алхах гурван сарын аянг зарлажээ

Явган алхах гурван сарын аянг зарлажээ

Маш энгийн үйлдлээр өөртөө цаг гаргаж, ажил төрлөө төлөвлөж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулангаа ил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.