fitness
  • 518 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “И-Монгол академи”, Боловсролын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллажээ. 

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д ”авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх”, АТГ-ын стратеги төлөвлөгөөний 2.11-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг бий болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн агуулгыг тусгах” гэж заасан.

Үүний дагуу барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн сургалтын хөтөлбөрт “Инженерийн ёс зүй” хичээлийг заавал судлах чиглэлээр 18 их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

“Инженерийн ёс зүй” хичээлийг судалснаар ёс зүйн хөтөлбөрөөр дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилгын салбарт шинээр бэлтгэгдсэн оюутнууд ажлын байранд гарахдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хуулийг дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамжийг олж авахад онцгой ач холбогдолтой аж.

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдв

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Үндэсний баялгийн сангийн т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.