fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг болон мэс заслын багтай хамтран  Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг анхны өвчтөнд хийж, амжилттай нэвтрүүллээ.



Мэс заслын үеэр Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин  хэлэхдээ “УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажилласан. Бид зорилгодоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ” хэмээсэн юм.



Энэхүү мэс засал хийгдсэнээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой бөгөөд нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд дурдсан. Цаашид тус төв нь LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдар, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөж байгаа юм.



Мөн мэс заслын багт ажилласан УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж дурангийн тусламжтайгаар хийгддэг мэс заслын аргыг 2008 оноос дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн гэдгийг онцолсон. Тэрбээр, хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь бага тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэлээ.


Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн "царцсан" барилгуудыг АТГ-т шалгуулна

Сургууль, цэцэрлэгийн "царцсан" барилгуудыг АТГ-т шалгуулна

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны г

Гурав дугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Гурав дугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш буюу гуравдугаар сарын 8-н олон улсын эмэгтэйчүүдийн өдөр. Бүх нийтээрээ амарна. Нийтээр тэм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.