fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-02

Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах нийтийн өргөдлийг дэмжсэн хүний тоо өнөөдрийн (2023 оны 11-р сарын 2-ны 17:00 цаг) байдлаар 95,529-д хүрчээ.

Тус өргөдлийг иргэн Ш.Хүрэлтулга өнгөрсөн сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд “НДШ-ийг иргэн байгууллагаас өндөр дүнгээр авч байгаа нь иргэдийн орлогод нөлөөлөх, байгууллагын өсөлт хөгжилд сөрөгөөр нөлөө үзүүлж байгаагаас гадна эргэн төлөгдөх орчин нөхцөл нь шударга бус, зарцуулалт нь ил тод бус өгөөжгүй байгаа тул шударга, ил тод тогтолцоог бий болгох” зорилготой хэмээн бичжээ.
D-Parliament.mn сайтаар дамжуулан иргэд өөрсдийн саналыг гаргаж, нийтийн дэмжлэг авч чадвал тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, түр хороо байгуулах улмаар хуулийн төсөл боловсруулах хүртэл ажиллах боломжтой болоод буй.

Үүний өмнө нийтийн өргөдлөөр НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг 104 мянган иргэн дэмжиж, УИХ-ын чуулганаар танилцуулан, Төсвийн байнгын хороо хэлэлцэж уг асуудлаар ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Бусад мэдээ

Яруу найрагч Ц.Хуланг хорих 461-р ангид саатуулжээ

Яруу найрагч Ц.Хуланг хорих 461-р ангид саатуулжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан х

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр оюутан с

Ариунзул С.
Ариунзул С.