УИХ-ын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн сард (2023.10.31) Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд төлбөртэй бүс тогтоож замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах тухай тусгаад буй юм. Улаанбаатар хотын тээврийн эрэлтийн менежмент, ялангуяа түгжрэлийн төлбөрийн тогтолцоог бий болгох нь автомашины хэрэглээг бууруулах, нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийг идэвхжүүлэх, түгжрэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг https://d.parliament.mn/tusul/ сайтад байршуулан, олон нийтээс санал авч байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлыг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж байна. Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлжээ.