Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-г хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр Вьетнам Улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцлов.