Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болоод буй.
Ингэхдээ УИХ-ын зарим гишүүн торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийх санал гаргаж байсан. Тэдний мэдээлж буйгаар авто замын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан 105 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байна. Торгуулийн нийт төлөлт дөнгөж 26.5 хувьтай байгаа"-г хэлж байв.
Тиймээс тээврийн хэрэгслийн торгууль, татвар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс:
Хуулийг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.
Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдан тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна.
Тухайлбал тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 3 дахь заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн татвар нэмэгдэх нь.
Хуулийн төсөлд тусгасан тариф
Одоогийн мөрдөгдөж байгаа тариф
Агаарын бохирдлын төлбөрийг тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтоох гэнэ.
Хуулийн төсөлд тусгасан тариф
Одоогийн мөрдөгдөж буй тариф
Хууль батлагдвал эдгээр хувь хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх юм байна.
Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой бөгөөд саналаа өгч болох аж.