БОАЖ-ын сайд 2023 оны аялал жуулчлалын талаарх мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, 2023 онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа" гэдгийг онцлов.
Мөн энэ сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах нөлөөлөгчдийн баг авч ирэхээр бэлтгэж буй юм байна. 2023-2024 онд гаднын нөлөөлөх чиглэлээр ажилладаг нийт зургаан баг авчрахаар төлөвлөжээ.