fitness
  • 232 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

Төв аймгийн Зуунмод суманд хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, шүдээ тогтмол угаах дадлыг хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилгоор шүд угаалтын аварга шалгаруулах “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод”  тэмцээнийг өнөөдөр /2023-11-06/ зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн захирал Д.Батбаяр тэргүүтэй Монголын шүдний ерөнхий эмч нарын “Талст” холбоо, Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд  оролцсон.
Энэ үеэр Б.Туяа дарга шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудалд Засгийн газар, ЭМЯ онцгой анхаарч “Шүд” хөтөлбөрийг боловсруулан,  сургууль, цэцэрлэг бүрт шүд угаах цэгтэй болж, хүүхдүүдэд шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлэхийн төлөө ажиллаж байгааг хэлээд тэмцээнд оролцогч хүүхдүүдэд үдийн хоолны дараа шүд, гараа угааснаар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг хэлсэн.

Манай улс шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн олон хүүхдийг хамруулж тодорхой үр дүнд хүрээд байгаа. “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” тэмцээнд ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 4-7 дугаар ангийн 20 багийн  160 сурагч оролцож, амны хөндийн эрүүл мэндийн талаар мэдлэг чадвараа сорьж, багаар ажиллан өрсөлдөж байгаа юм.
Зуунмод сум 18 хүртэлх насны 6300 гаруй хүүхэдтэй ба тэдний 40 хувьд нь эрт илрүүлгээр амны хөндийн өвчлөл илэрсэн талаар Засаг дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа. Тэрбээр “Шүд угаалтын тэмцээнийг зохион байгуулахын тулд сарын өмнөөс оролцогч хүүхдүүдээ бэлтгэсэн бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд шүдээ зөв угааж сурснаар  шүдний өнгөр, чулуу нь арилсан эерэг үр дүн гарсан. Тиймээс ирэх оноос иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн ажилд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа” хэмээсэн.

Хэдийгээр хүүхдүүд тэмцээндээ богино хугацаанд бэлтгэсэн ч амны хөндийн эрүүл мэнд эрс сайжирсан үр дүн гарч байгаа учраас дараа жил аймгийн хэмжээнд бүх сумыг хамруулан шүд угаалтын тэмцээн зохион байгуулж, цаашид уламжлал болгон хэрэгжүүлэх талаар онцолж байлаа.
Энэ удаагийн тэмцээнд оролцсон сурагчид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ гэр бүл, найз нөхөддөө хуваалцаж, шүдээ зөв угаах аргачлалыг түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн ажлыг хийх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООВ

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООВ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Гү

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нэгдсэн стандартта

Ариунзул С.
Ариунзул С.