Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “СТНАА” ХХК ажиллаж байна.
Барилгын үндсэн хийц бүтээцийн ажлууд дуусжээ. Өнгөрсөн долоо хоногт Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын холбогдох албан тушаалтнууд барилгын талбай дээр ажилласан байна.
Энэ сарын 04-ний өдөр барилгын дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаан нийлүүлэгч газын компанитай тус сургууль гэрээ байгуулжээ.
Энэ сарын 05-ны өдөр бохирын цооногийг суурилуулсан. Ус шахах, шалгах ажил хийж байна.
Өнөөдөр цахилгааны нөөцийн генераторыг суурилуулж, түр цахилгаанаар хангах асуудлыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-тай хамтран шийдвэрлэжээ. Ингэснээр улсын комисс ажиллуулах бэлтгэл ажил хангаж байна.
Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын сургуулийн спорт заалны барилгын угсралтыг "Ёст бэйл" ХХК гүйцэтгэж, энэ сарын 02-нд Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.