fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

Оман улсын Мускат хотноо Олон улсын шатрын холбооны (FIDE) Сонирхогчдын ДАШТ болж байна. Монголын шатарчид ангилал тус бүртээ тэргүүлэгч шилдгүүдийн эгнээнд явна.

Энэ сарын 2-10-ны өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн 3 ангилалд өрсөлдөж байна. Одоогийн байдлаар тэмцээн ид дундаа өрнөж байгаа бөгөөд сүүлийн шийдвэрлэх өргүүд үлджээ. 

Монголын шатарчдаас онцолбол 9 настай Т.Тодмөнх энэ ангилалдаа өнгөрсөн даваа гарагт Оманы тамирчныг хожсоноор 4 оноогоор шилдэг 10-ын эгнээнд орж ирсэн байна. Түүний хувьд “Хан Алтай” клубээс тоглодог бөгөөд эхний өргөөсөө эхлэн өөрөөсөө олон насаар ахмад шатарчдыг хожжээ. Тодруулбал эхний өрөгт Йемений 75 настай Сабра Абдулла Бамуаллим, дараа нь Туркмений 71 настай Валерий Жилкин, Парагвайн 33 настай Осмар Гомэсийг хожсон юм. Харин дөрөв дэх өрөгтөө энэ ангилалд өрсөлдөж байгаа ОХУ-ын 41 настай Сергей Инюшкинд хожигджээ. С.Инюшкин нь 1700 ангиллын 190 шатарчны жагсаалтад рэйтингээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Т.Тодмөнх даваа гарагт Оманы 46 настай Аль Мамари Мохаммед Салимыг хожсоноор 7-ны өдөр эхлэх зургаа дахь өргийн өмнө өөрийн ангилалдаа 9 дүгээр байрт бичигдэж байна. Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өргийн дараа буюу энэ сарын 11-ний бямба гарагт өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 60 орны 200 гаруй тамирчид нас харгалзахгүй ур чадвар,авьяас билэг, оюун ухаанаа сорьж байна. Т.Тодмөнхийн багш дасгалжуулагчаар Их мастер Д.Шаравдорж ажиллаж байна гэж Монголын Шатрын холбооноос мэдээллээ.

Монголын шатарчиддаа үлдсэн өргүүдэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно

“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 16 дахь жилдээ ирэх сарын 16-22-ны хооронд “Тэнгис”, “

"Дорнод, Сүхбаатар, Хэнтий" аймагт нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийлээ

"Дорнод, Сүхбаатар, Хэнтий" аймагт нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийлээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.