fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

Эрчим хүчийг хэмнэдэг гэгддэг тоног төхөөрөмжүүд хангалттай хэмнэдэггүй.

Монгол Улсад уламжлалт тоног төхөөрөмжөөс эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжид шилжихэд хэмнэхээр тооцоолсон эрчим хүчний хэмжээг даатгах "Эрчим хүчний хэмнэлтийн даатгал" нэвтэрлээ. Энэхүү даатгалыг НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болох ХасБанк эрчим хүчний хэмнэлтийн даатгалын механизмыг “Тэнгэр даатгал” компанитай хамтран Монголд анх удаа нэвтрүүлж байна.

Ингэснээр бизнесийн үйл ажиллагааны тасалдал, тоног төхөөрөмжийн гэмтэл зэргээс шалтгаалан хэмнэлт гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байх тодорхойгүй байдлын эрсдэлээс сэргийлэх боломжтой болж байгаа аж.

Энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн  Хамтын ажиллагааны төв болох "BASE" ТББ Монголын зах зээлд нэвтрүүлэх 2017 оны судалгаанд түшиглэн хийжээ.

Монгол Улсын хувьд эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг илүү их урамшуулах шаардлагатай байгаа талаар “BASE” олон улсын байгууллагын Ахлах бизнес хөгжүүлэгч Пабло Осес тодотгож байлаа.

Бусад мэдээ

Үерийн гамшигт өртсөн газарт ажиллаж буй 16 албан хаагчаас гэдэсний халдварт өвчин илэрчээ

Үерийн гамшигт өртсөн газарт ажиллаж буй 16 албан хаагчаас гэдэсний халдварт өвчин илэрчээ

Үерийн гамшиг өртсөн газарт ажиллаж буй мэргэжлийн байгууллагын албан хаагчид гэдэсний халдварт өвчи

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.