fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн худалдан авалт болон түгжрэлийг багасгах шийдлийн талаар мэдээлэл өглөө. "Нийт 700 орчим автобус худалдаж авах олон улсын тендерийг зарлах гэж байна. Энэ онд багтаан талыг нь үйлдвэрлэгчээс нь авна. Ногоон автобусны үлдэгдэл мөнгө нийслэлд байгаа.Авто замын түгжрэлийг бууруулах хуулиа баталж, шинэ автобуснуудаа оруулж ирнэ.Бусад шийдлийн тухайд иргэд автобусандаа сууж сурах ёстой. Автобусанд сууж сургах зар сурталчилгаа хийнэ. Автомашинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй байна.  Нийтийн тээврийн шугамыг өөрчилнө, олон чиглэлийн автобусны давхардлыг болиулна. Нэг буудал дээр олон автобус овооролдож, автобус түгжрэл үүсгээд байна" хэмээн ярив. Харин Иргэд автобус хэр удаан хүлээж байгаа, хэдэн цаг түгжирч байгаа бодит байдлыг очиж үзсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултад "Өмнө нь Сүхбаатар сайдын үед олон судалгаа хийгдсэн юм билээ. Энэ судалгаан дээр ажиллаж байгаа. Хагас, бүтэн сайн өдөр автобус баазуудаар явж, байдлыг судалж байна. Гүүр, хоолойг хагас, бүтэн сайн гэхгүй, зав чөлөөгөөрөө тойрдог.

Нэгэнт судалгаа гарсан байхад би автобусны буудал дээр очиж зогссон гэж худлаа яриад яах вэ" гэж хариулсан юм. Эндээс дүгнэхэд өөрөө иргэд хэдэн цаг автобус хүлээж, автобус ямар байдалтай ирдэгийг мэддэггүй, мэдрээгүй гэдгийг нь баталж байна. Өөрөөр хэлбэл гэрээсээ гараад л жолооч нь халаачихсан халуун дулаан машиндаа залардаг энэ хүн амныхаа зоргоор ярьж, бас бусад гишүүд, сайд нарынхаа адилаар иргэдийг буруутгаж байна. Автобусандаа сууж сурах сургалт заавар хүртэл гаргах юм байх. Уучлаарай Б.Дэлгэрсайхан гуай, та энэ өвөл машинаа жолоочоо амраагаад нийтийн тээврээр ордон гэр хоёрынхоо хооронд явна уу... Харин дараа нь та арай өөрөөр энэ асуудалд хандана гэдэгт мөрийцсөн ч болж байна. Зовлонг нь мэдрээгүй, иргэд шиг хэдэн цаг автобус хүлээгээд, даарч бээрээд аргаа барвал автобус ирэхээр гүйнэ, амжиж очвол дүүжлэгдээд ч хамаагүй сууна даа та... Хөхөө өвлийн хүйтэнд ийм байдлаар амьдруулж байгаа нь бидний буруу юм байна гэсэн бодол таныг эрх биш эзэмдэх биз ээ... Хэрэв танайхан / уучлаарай танай Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар/ “Цавчаа ногоон” нэрээр алдаршсан төмрийн сэгнүүдийг энэ хотод оруулж ирээгүй байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан юм шүү...

Ж.Хэрлэн

 

Бусад мэдээ

Нийслэлийн дулааны шугамд засвар хийх БАЙРШИЛ, ХУГАЦАА

Нийслэлийн дулааны шугамд засвар хийх БАЙРШИЛ, ХУГАЦАА

Энэ онд нийслэлийн хэмжээнд хийгдэх 27,1 км дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлд хамрагдах

Л.Энх-Амгалан: Дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд боловсролын тогтолцоотой болсон

Л.Энх-Амгалан: Дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд боловсролын тогтолцоотой болсон

Хэлэлцүүлгийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монголд дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн