fitness
  • 558 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Хүний эрхийн форумаас "Бизнес ба хүний эрхийн харилцан хамаарал: Бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт ямар байна вэ?" сэдэвт хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс төвд өнөөдөр зохион байгууллаа. 

Мэдээллийн эхэнд "Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 оны зургаадугаар сарын 16-ны тогтоолоор бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, хүрээг тодорхойлсон 31 зарчим бүхий Бизнес хүний эрхийн удирдах зарчмууд баримт бичгийг баталсан.

Үүнд бизнесийн үйл ажиллагааны улмаас хүний эрхэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр дүнтэй механизм бий болгох талаар төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байдаг.

2023 оны зургаадугаар сарын 14-ний Засгийн газрын тогтоолоор бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны 2023- 2027 оны төлөвлөгөөг баталсан Ази номхон далайн бүс нутгийн дөрөв дэх орон болсон.

Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг төрийн холбогдох яам, агентлагууд арванхоёрдугаар сарын 1-ний дотор Хүний эрхийн үндэсний хороонд тайлагнах хууль эрх зүйн үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн форумаас иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа.  

Бизнес ба хүний эрхийн төлөвлөгөөтэй холбоотойгоор Хүний эрхийн форумын зүгээс 16 яам болон

  • Түгжрэлийг бууруулах үндэсний хороо
  • Засгийн газрын тохируулагч долоон агентлаг
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч 26 агентлагаас салбарын төлөвлөгөөг баталсан эсэх, үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2023 онд төлөвлөсөн ажил, төлөвлөсөн төсвийн биелэлттэй холбоотой мэдээллийг гаргуулж авахаар хандсан" гэдгийг Монголын Эмнести Интернэшнлийн Өсөлт хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат танилцууллаа. 


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.