fitness
  • 267 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн хэрэгжүүлсэн “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төслийг АНУ-ын Мянганы сорилтын сангийн 1 сая 150 мянган ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техник туслалцаатай төслийг 2010-2013 онд хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд орчин үеийн шаардлагад нийцсэн эмчилгээний багаж төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон тархины харвалт, зүрхний шигдээсийн цочмог үеийн эрчимт эмчилгээний төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх тус бүр 20, нийт 40 ортой тасгийг Монголд анх удаа байгуулжээ. Тус тасгийг байгуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсний 10 жилийн ойд зориулсан зүрх, судасны эмч нарын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 



Төслийн хүрээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн үеийн оношилгоо эмчилгээг бүрэн нэвтрүүлж, нутагшуулах, олон улсын оношилгоо эмчилгээний стандартад тулггуурлан үндэсний эмнэлзүйн удирдамжийг анх удаа шинээр боловсруулан батлуулж, түүнийг хэрэгжүүлэх, харвалт, шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоог нутагшуулах, бусад эмнэлгүүдийн олон эмч, мэргэжилтнүүдийг сургах зэргээр улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа УГТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд мэргэжил нэгтнүүддээ тайлагнаж, туршлагаа хуваалцлаа.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэг, түүнээс шалтгаалсан хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээсийн нас баралтыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх олон улсын стандартад нийцсэн 24  цагийн ажиллагаатай тасаг, нэгжүүдийг хот, хөдөөгийн эмнэлгүүдэд байгуулснаар одоо үйл ажиллагаа нь нутагшин тогтворжжээ.

УГТЭ-ийн Зүрхний шигдээсний тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, Монголд Улсад тархины харвалт зүрхний шигдээсийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсний 10 жилийн ой болж байна. Зүрхний булчинд очих цусан хангамж дутагдсанаас зүрх өвчлөхийг зүрхний шигдээс гэдэг. Зүрхний шигдээс нь нас баралт өндөртэй бөгөөд амьд үлдсэн тохиолдолд цаашид хүндрэлийг 5-10 жилээр холдуулах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, эрүүл чанартай амьдрах боломжийг бүрдүүлэхэд тусламж үйлчилгээгээ чиглүүлж байна.

Бусад мэдээ

Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Өнгөрс

Төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан. Тус сэрэмжлүүлэгт, өнөөдөр буюу 1

Ариунзул С.
Ариунзул С.