fitness
  • 215 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Сүхбаатар аймаг дахь улсын байцаагч Ч.Энхчулуун, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран Баруун-Урт суманд үйл ажиллагаа эрхэлдэг мах боловсруулах, бэлтгэх үйл ажиллагаа эрхлэгч 5 аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар бүтээгдэхүүний хугацаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, савласан хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод агуулагдсан мэдээлэл нь холбогдох хууль болон стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан эсэх, хэрэглэгчийг бараа бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд нь туслах үнэн бодит мэдээллээр хангасан эсэхэд хяналт тавин ажиллалаа.

Мөн аж ахуй нэгжүүдийн 13 хэмжих хэрэгслийг хэмжил зүйн ба техникийн шаардлага, стандартын дагуу шалгаж зөрчил илрээгүй тул баталгаажуулалтын гэрчилгээ олгож, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулж, мэдээлэл өглөө.

Эх сурвалж: ШӨХТГ


Бусад мэдээ

"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт даргын албан тушаал байхгүй"

"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт даргын албан тушаал байхгүй"

Б.Баасандорж: Сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар энэ оны нэгдүгээр

Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

Захиалагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаТендер шалгаруулалтын төрөл: БарааТендер шалгаруу

Ариунзул С.
Ариунзул С.