fitness
  • 612 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-20

Дэлхийн нэн ховор амьтны “Улаан ном”-д орсон бөхөнгийн тоо толгой манай улсад энэ жил өсөж, 14000-д хүрчээ. Манай Улс ноднин жилийн арваннэгдүгээр сард 10.000 толгой бөхөнтэй байсан бөгөөд жилийн дотор 4000-аар өссөн байна.

Монгол бөхөнгийн тоо толгой үр мэдэгдэх халдварт өвчнөөс шалтгаалан үлэмж буурч байснаа ийнхүү буцаад өсөж эхэлсэн нь сайхан мэдээ болж байна.

Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас  хорогдож, 2017 оны эхээр 3000 гаруй тоо  толгой үлдсэн гэсэн харамсалтай тооцоо гарч байв. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөнийг тогтоож байлаа. 2021 оны арваннэгдүгээр сарын тооллогоор энэ тоо 10.000 хүрч нэмэгдсэн бол энэ жил ийнхүү 14.000 болов.

Бусад мэдээ

Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсад бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсад бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Иргэн Б.Ганзоригоос “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр и

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж эн

Ариунзул С.
Ариунзул С.