Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нар автомашинаа асаахдаа дараах зөвлөмжийг дагаарай.
Нэгдүгээрт, Тоормосны педаль дээр гишгэлгүй START товчлуур дээр хоёр удаа дарж ON горимд 20 секунд орчим хүлээнэ. Ингэснээр таны автомашины аккумуляторын цэнэгийг сэргээнэ. Мөн автомашиныхаа их гэрлийг асааж болдог. Буцааж ON горимоо OFF болгож автомашинаа асаана. Автомашин ассаны дараа паарыг AUTO горимд шилжүүлээрэй. Учир нь хөдөлгүүр хэвийн температурт очсоны дараа хөргөлтийн шингэн халж паар халуунаар үлээнэ. Автомашиныг халаах явцад тоормосны педаль дээр гишгэн арааны речакаа D тавивал хөдөлгүүр ачаалал аван түргэн хална. Мөн автомашинаа 10-15 минут халааж хөдөлгөөнд оролцохын өмнө 250-350 метр зөөлөн явж царцсан байгаа явах эд анги болон амортизатораа хэвийн ажиллагаанд оруулж өгнө. Хөдөлгүүр хэвийн температурт хүрсний дараа паарны температурыг 26- 28°С-т тавин хүчийг гурав дээр тавивал шатахуун бага зарцуулдаг аж. Түүнчлэн жолооч нар өвөл, зунгүй нэг дугуйтай явдаг нь тун буруу юм. Зуны дугуй хатуу резинтэй байдаг учраас халтиргаа, гулгаа үүсгэдэг. Өвлийн дугуйны резин зөөлөн, хээ нь гүн, тод байдаг. Танд гэж хэлэхэд хэзээ ч дөрвөн улирлын дугуй гэж байхгүй. Өвлийн дугуй гэдгийг таа бусад дугуйнаас хэрхэн ялгах талаар бид бяцхан зөвлөгөөг дахин өгье. Өвлийн дугуйнд M+S гэсэн тэмдэглэгээ байдаг ба энэ нь /Mud and Snow/ буюу шавар, цас гэсэн утгатай тэмдэглэгээ гэнэ шүү.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Д.БАТТОГТОХ